2011-03-28
Хүүхэдтэйгээ хэрхэн дотно харилцах вэ?

Хүүхэдтэйгээ элэгсэг дотно харилцах, аливааг ойлгуулах 2011 оны 2-р сарын 17, Пүрэв гариг, 05:09 администратор И-мэйл Хэвлэх PDF Доктор, профессор Жоан Е.Дюррантын “Хүмүүжлийн эерэг аргууд” номноос түүвэрлэн хүргэж байна. Өмнөх дугаарт бид сайн ээж, аав болохын тулд мэдэж, мөрдөж байх ёстой үндсэн 4 зарчмаас “Холын зорилгоо тодорхойлох” зарчмыг тайлбарласан билээ. Тэгвэл энэ удаа “Хүүхэдтэйгээ элэгсэг, дотно сэтгэлээр харилцах, аливааг ойлгуулах” зарчмын талаар тоймлон бэлтгэлээ. Магадгүй танд эдгээр нэр томъёо хоцрогдсон мэт санагдаж болох ч эдгээр үгний цаад ухагдахуунд анхаарлаа хандуулахыг хүсье. Хүн бүр эцэг, эх болдог. Эцэг, эх бүрт хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлэх үүрэг ирдэг. Элэгсэг дотно сэтгэл гэж юу вэ? • Хүүхдээ сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байлгах. Эцэг эхийнхээ авч өгсөн үнэтэй гар утсыг алдсанаасаа болж амиа хорлосон эмгэнэлт түүхийг та сонссон байх. Хэрэв тэр хүүхэд өөрийгөө ээж аавдаа утаснаас илүү үнэ цэнэтэй, хэдий ийм гарз гарсан ч тэд түүнийг уучилж чадна гэдгийг мэдэрсэн бол ийм хэрэг болохгүй байсан байх. Тэгэхээр хүүхэд ямар ч буруу зүйл хийсэн ээж аавын хайртай хүүхэд хэвээрээ байна гэдгийг ойлгуулж мэдрүүлэх нь чухал юм. Мөн хүүхдээ бэртэж гэмтсэн, айж түгшсэн үед нь тайвшруулж аргадах гэх мэт. • “Ээж нь чамд хайртай шүү”, “Миний хөөрхөн охин”, “Аавын ухаантай хүү” гэх мэт эелдэг дулаан үгсийг харамгүй хэрэглэж, үнсч тэвэрч байх. • Хүүхдийнхээ сэтгэхүй, насных нь онцлогийг андахгүй мэдэж, үргэлж дотны найз, зөвлөгч нь байх. • Хүүхдэд юу хэрэгтэй байгааг соргог мэдэрч, хүлээн авах. Тухайлбал, хамт тоглож хөгжилдөх, хичээл зүтгэлийг нь сайшаах, амжилтыг нь урамшуулах гэх мэт. Хүүхдээ хүмүүжүүлэхэд элэгсэг дотно байдал яагаад чухал болохыг ойлгохын тулд урьд нь огт мэддэггүй байсан гадаад хэл сурч байна гэж төсөөлөөд дараах асуултуудад хариулаарай. 1. Багш чинь ямар байвал та илүү сурах вэ? А) Зөв, сайн хийж чадаж байгаа зүйлийг тань олж хараад танд хэлдэг, сайшаадаг Б) Зөвхөн буруу хийснийг тань олж хараад, шүүмжилж шоолдог 2. Та юу мэдэрч байвал илүү сайн сурах вэ? А) Багштайгаа хамт байхад айх эмээх зүйлгүй, алдаа гаргасан ч уурлалгүй тайлбарлаж өгнө гэдэгт итгэлтэй байх Б) Алдаа гаргавал багш загнана, уурлана, цохиод авна гэж айх 3. Багш тань ямар байвал та тулгарсан асуудал, тохиолдсон бэрхшээлийнхээ тухай түүнд чөлөөтэй хэлж, санал солилцох вэ? А) Багш тань сонсч тусалдаг Б) Багш тань уурлаж, зэмлэж шийтгэдэг Хүүхдэдээ аливааг ойлгуулах • Биеэ хэрхэн зөв авч явах талаар зөвлөх. • Түүнээс юу хүсч хүлээж байгаагаа тодорхой ойлгуулах • Тохиолдож байгаа шинэ зүйлийн учир шалтгааныг ойлгомжтой тайлбарлаж өгөх, ямар нэгэн хэцүү зүйл тохиолдоход тэр байдлыг хэрхэн даван туулж болох талаар зөвлөх. Ингэснээр тэр таныг хажууд нь байхгүй байсан ч тохиолдсон бэрхшээлийг даван туулах, асуудлыг шийдвэрлэх арга замыг мэддэг болно. • Амжилт гаргахад нь дэмжих • Бие даасан сэтгэлгээг нь хөхиүлэн дэмжих • Өөрт нь хамааралтай аливаа асуудлаар санал солилцох, хэлэлцэн тохиролцох. Энэ тохиолдолд хүүхэд бусад хүмүүстэй харилцахдаа ч гэсэн санал нийлэхгүй байгаа зүйл дээр бүтээлчээр хэлэлцэж, тайван замаар шийдвэрлэж сурдаг. Аливаа зүйлийн утга учрыг ойлгуулах нь яагаад чухал вэ гэдгийг ойлгохын тулд та өөрийгөө бас дахиад гадаад хэл сурч байна гэж төсөөлөөд, дараах асуултуудад хариулаад үзээрэй. 1. Багш тань ямар байвал та илүү сайн сурах вэ? А) Шинэ үгийг хэрхэн хэлэхийг үлгэрлэн зааж өгдөг, дуудлага дүрмийг ойлгомжтой тайлбарладаг, хэлэндээ авъяастайг тань магтан сайшаадаг, оролдлогыг тань дэмждэг Б) Шинэ үгийг хэрхэн хэлэхийг өөрт тань даалгах мөртлөө буруу хэлэнгүүт зэмлэж загнадаг, сурах ямар ч чадваргүй гэж урам хугалсан үг хэлдэг. 2. Багш тань ямар байвал та гадаад хэл сурах дуртай болох вэ? А) Шалгалтаа амжилттай өгөхөд хэрэг болох мэдээллийг сэтгэл харамгүй, байнга өгдөг Б) Шалгалтаа амжилттай өгөхөд хэрэг болох мэдээллийг өгдөггүй мөртлөө шалгалтанд муу авахад уурладаг. 3. Багш тань ямар байвал та илүү сайн сурч, түүнийг баярлуулахыг хүсэх вэ? А) Гаргасан алдааг чинь биечлэн ярилцаж, дараагийн удаад юу анхаарахыг зааж өгдөг Б) Алдаа гаргавал хашгичиж загнадаг. Эдгээр сорилын эцэст та хүүхэдтэй эелдэг дотно харьцаж, аливааг ойлгуулах нь хичнээн чухал вэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэдэгт найдаж байна. Элэгсэг дотно хандах =Дэмжлэг Учир зүйг ойлгуулах =Мэдээлэл Хүүхэд цаг үргэлж шинийг сурч байдаг. Түүнийг дэмжиж, хэрэгтэй зөв мэдээллээр хангаж байвал тэр илүү сайн сурна. Энэхүү дэмжлэг, мэдээлэл хүүхдийн насны ангиллаас хамааран өөр өөр байх бөгөөд энэ талаар дараагийн дугаарт хүргэх болно.
Бичсэн: dulbadrah | цаг: 16:41 | Зайны сургалт
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


sanal
Sain bn uu? Tanii blog mash heregtei yumaa. Manai huu bas eej, aaviigaa dagaad hol gazar surch bna. Gehdee USA bishe. Zovlomj,hicheel ene teriig unshih geheer font chin ih muu budeg bnaa. Ongonii songoltoo arai ooroor hiij boloh uu?

Thanks
Бичсэн: naraa (зочин) цаг: 22:41, 2011-04-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax