2011-02-16
Баянзүрх дүүргийн багш нар сургалтанд хамрагдлаа

Хүний эрхийн үндэсний комисс 2009 онд албан боловсролын тогтолцоон дахь хүний эрхийн боловсролын асуудалд түлхүү анхааран ажиллахаар төлөвлөсний дагуу боловсролын байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлж, эрхэд суурилсан боловсрол олгоход нөлөөлөх замаар сургуулийн хүний эрхийн орчныг сайжруулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан сургалт сурталчилгааны ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын улсын 19, хувийн “Их засаг” дунд сургууль, ”Мон-Турк” дунд сургууль зэрэг нийт 21 сургуулийн 36 багш, нийгмийн ажилтнуудад “Эрхэд суурилсан боловсрол” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтыг комиссын гишүүн Ж.Дашдорж нээж, комиссын үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ “Хүний эрхийн түгээмэл тунхаглал ба хүний эрх”, “Эрхэд суурилсан боловсролын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвүүдээр комиссын референтүүд хичээл зааж, багш, нийгмийн ажилтан нартай ярилцлага өрнүүллээ. Ярилцлагын хүрээнд хүүхдийн эрх, ерөнхий боловсролын сургуульд зааж буй хүний эрх хичээлийн хүртээмж, нийгмийн ажилтны үүрэг, эрхэд суурилсан боловсрол зэрэг асуудлыг хөндсөн байна. Мөн багш, нийгмийн ажилтны зүгээс зөвхөн эрх зүй, нийгмийн ухааны багш нараар хязгаарлахгүйгээр бусад хичээл заадаг багш нар, тэр дундаа бага ангийн багш нарт энэхүү сургалт зохион байгуулахыг санал болгож байлаа.
Бичсэн: dulbadrah | цаг: 16:52 | Багшийн мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax